Беларусьт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 207 хүнийг саатуулан хорьжээ
Беларусийн хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар ням гарагт тус улсад болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос 207 хүнийг хууль цагдаагийнхан саатуулан хорьжээ.
Мэдээллийн алба

Беларусийн хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар ням гарагт тус улсад болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос 207 хүнийг хууль цагдаагийнхан саатуулан хорьжээ.
Хүний эрхийг хамгаалагч "Весна" төвийнхөн цагдаа нарт баривчлагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өөрийн сайтдаа байнга шинэчилж оруулж байгаа аж. Мөн нийслэл Минск төдийгүй Брест Гродно, Солигорск, Бобруйск зэрэг хотуудад ч хууль сахиулагчид жагсагчдыг баривчилсан байна.
Тэдний дунд сөрөг хүчний зөвлөлдөх зөвлөлийн гишүүн ОльгаШпарага, хэвлэл мэдээллийн 16 ажилтан багтаж байгаа бөгөөд хууль сахиулагчид өнгөрсөн амралтын өдрөөр Минскт болсон жагсаалд оролцогчдын эсрэг усан буу ашигласан тухай мэдээлжээ.
Ийнхүү Беларусьт Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш 8 дахь 7 хоногтоо эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа ч Ерөнхийлөгч Лукашенко сөрөг хүчнийхний шаардлагуудыг хүлээн авахыг хүсэхгүй л байна.


















