Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Беларусьт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 300 гаруй хүнийг баривчилжээ

Беларусийн нийслэл Минск болон бусад хотуудад өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос 300 гаруй хүнийг саатуулан баривчилсан байна. Хууль сахиулагчид жагсагчдыг хүч хэрэглэн тарааж, нийтээр нь баривчилж хорих болсон учир эсэргүүцэгчид өнгөрсөн 11 сараас шинэ тактикт шилжих болсон юм. Тодру

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусьт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 300 гаруй хүнийг баривчилжээ
Беларусьт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 300 гаруй хүнийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Беларусийн нийслэл Минск болон бусад хотуудад өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос 300 гаруй хүнийг саатуулан баривчилсан байна. Хууль сахиулагчид жагсагчдыг хүч хэрэглэн тарааж, нийтээр нь баривчилж хорих болсон учир эсэргүүцэгчид өнгөрсөн 11 сараас шинэ тактикт шилжих болсон юм. Тодруулбал жагсагчид шууд хотын төвд цуглалгүйгээр байгаа байгаа газартаа цуглацгаан нэгдсэн жагсаал руугаа очдог болсон юм.

Тэд үүнийгээ хөршүүдийн жагсаал хэмээн нэрийдэх болсон юм. Жагсагчид ням гариг бүрт ийнхүү цуглан 26 жилийн туршид төрийн эрх барьсан Ерөнхийлөгч Лукашенкогоос огцрохыг шаардсаар байгаа юм. Өчигдөр эрх баригчдын шийдвэрээр Минск хотын төв рүү байлдааны техникүүдийг оруулж, метроны төв буудлуудыг хаасан байлаа.

Хуваалцах