Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Беларусын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад байнга суугаа анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Беларусын Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад байнга суугаа анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд эрчимжиж буй Монгол-Беларусын уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлэх, боловсролын хамтын ажиллагааг сэргээх, зам, тээвэр, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

Хуваалцах