Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлчээрийн ургамал цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим, Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Төв, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлчээрийн ургамал цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна
Бэлчээрийн ургамал цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим, Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Төв, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын нийт, Хөвсгөлийн ихэнх, Увс, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорноговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-2.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджаас 1.1-5.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу. Баянхонгор, Өмнөговийн нийт, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай ихэнх, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар дунджаас бага орсон байна.

Хуваалцах