Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлэн гоймонгийн амтлагчийг хаягдал тосоор хийдэг ажээ

Канад улсад амьдардаг Монголын иргэн олон улсын “OMNI 2” телевизийн сувгаар гарсан бэлэн гоймонгийн талаарх сэрэмжлүүлэг мэдээг илгээлээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлэн гоймонгийн амтлагчийг хаягдал тосоор хийдэг ажээ
Бэлэн гоймонгийн амтлагчийг хаягдал тосоор хийдэг ажээ. Зураг: МҮОНРТ

Канад улсад амьдардаг Монголын иргэн олон улсын “OMNI 2” телевизийн сувгаар гарсан бэлэн гоймонгийн талаарх сэрэмжлүүлэг мэдээг илгээлээ. Тэрбээр “БНХАУ-д үйлдвэрлэдэг /康师傅/ Канг ши фу гэдэг бэлэн гоймонгийн дотор жижиг ууттай амтлагч /地沟油/ байдаг. Түүнийг муу усны нүхнээс гаргаж авдаг хаягдал тосоор хийдэг тухай Хонгконгчууд дэлгэлээ” гэж бичжээ.
Түүний илгээсэн хятад ханзаар хайлт хийхэд үнэхээр ийм зүйл байдаг бөгөөд тус гоймонгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар 837 мянган илэрц гарч ирж байв. Тиймээс БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд тус бэлэн гоймонг идэхгүй байхыг сануулж байна.

Хуваалцах