Бельги, Франц, Германд хүчтэй үер болж байна
Бельги, Франц, Герман улсуудын зарим нутгаар сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хүчтэй үер болж байна. Бельгийн Воерен мужид Бямба гарагийн орой аадар бороо орсон даруй тэндэхийн жижиг бол эргээсээ хальжээ. Одоогийн байдлаар усны түвшин буурч, цэвэрлэгээни
Мэдээллийн алба

Бельги, Франц, Герман улсын зарим нутгаар сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хүчтэй үер болж байна. Бельгийн Воерен мужид Бямба гарагийн орой аадар бороо орсон даруй тэндэхийн жижиг бол эргээсээ хальжээ. Одоогийн байдлаар усны түвшин буурч, цэвэрлэгээний ажил эхэлсэн боловч 500 хүртэл айл өрх гэрэл цахилгаангүй хэвээр байна. Францын зүүн хойд нутаг мөн байгалийн гамшигт өртжээ. Доод Рейн мужид пүрэв гарагийн оройноос хойш бороотой байгаа бол, Мозел хавьд голууд эргээсээ хальж орон нутгийн хэд хэдэн хотын төв болон захын хэсгүүд усанд автаж, авто замуудын хөдөлгөөнийг түр хаасан байна.


















