Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БЕЛЬГИ: Коронавирусний эсрэг вакциныг онлайнаар худалдан авахгүй байхыг уриалжээ

Бельгийн Эрүүл Мэндийн яамны албаныхан ард иргэддээ хандан коронавиурсний эсрэг вакциныг онлайнаар эсвэл үл таних этгээд болон жирийн дэлгүүрээс худалдан авахаас татгалзахыг уриаллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БЕЛЬГИ: Коронавирусний эсрэг вакциныг онлайнаар худалдан авахгүй байхыг уриалжээ
БЕЛЬГИ: Коронавирусний эсрэг вакциныг онлайнаар худалдан авахгүй байхыг уриалжээ. Зураг: МҮОНРТ

Бельгийн Эрүүл Мэндийн яамны албаныхан ард иргэддээ хандан коронавиурсний эсрэг вакциныг онлайнаар эсвэл үл таних этгээд болон жирийн дэлгүүрээс худалдан авахаас татгалзахыг уриаллаа. Тус улсад коронавирусний эсрэг хуурамч вакцин худалдаалагдах тохиолдол бүртгэгдэж байгааг албаныхан анхааруулсан байна.

Бельги улс Европын Холбооны бүртгэлжүүлсэн гурван төрлийн вакциныг коронавирусний эсрэг эмчилгээнд ашиглаж байгаа аж .Нийт 11 сая гаруй хүнтэй Бельги улсад 370 мянга гаруй хүн коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна.

Хуваалцах