Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бельгид дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрчээ

Бельгийн баруун нутагт дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас барилгын хоёр ажилтан амь эрсдэж, хоёр хүн хүнд шархаджээ. Дэлбэрэлт лхагва гарагт тус улсын Ипр хотын барилгын талбайд болсон байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бельгид дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрчээ
Бельгид дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Зураг: МҮОНРТ

Бельгийн баруун нутагт дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас барилгын хоёр ажилтан амь эрсдэж, хоёр хүн хүнд шархаджээ.

Дэлбэрэлт лхагва гарагт тус улсын Ипр хотын барилгын талбайд болсон байна.

Ипр нь дэлхийн нэгдүгээр дайны үед Герман болон тус улсын холбоотнуудын хүчний ширүүн тулааны төв байсан бөгөөд бөмбөгдөлтөд нэлээд өртөж байсан юм.

Бөмбөг болон бусад тэсрэх төхөөрөмж энэ хотоос өнөө хэр нь олддог байна.

Хуваалцах