Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бельгид сэжигтнийг эрэн сурвалжилж байна

Бельги улс Парисын халдлагын сэжигтэнг эрэн сурвалжилж байгаатай холбогдуулан нийслэл Брюссель хотын аюулгүй байдлын түвшинг өндөрсгөж, хотын метроны үйлчилгээг түр хугацаагаар зогсоожээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бельгид  сэжигтнийг эрэн сурвалжилж байна
Бельгид сэжигтнийг эрэн сурвалжилж байна. Зураг: МҮОНРТ

Бельги улс Парисын халдлагын сэжигтэнг эрэн сурвалжилж байгаатай холбогдуулан нийслэл Брюссель хотын аюулгүй байдлын түвшинг өндөрсгөж, хотын метроны үйлчилгээг түр хугацаагаар зогсоожээ. Өчигдөр Бельгийн Засгийн газар шуурхай хуралдаж, хүн олноор цуглардаг концертын танхим, цэнгэлдэх хүрээлэн, ресторан зэрэг газарт аль болох очихгүй байхыг ард иргэддээ зөвлөж, сэрэмжлүүлсэн байна. Түүнчлэн энэ амралтын өдрүүдээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан төрийн мэдлийн хурдны галт тэрэгний үйлчилгээ үзүүлэгч компаниудыг үйлчилгээгээ түр зогсоохыг хүссэн байна.

Энэ дагуу Брюссель хотын тээврийн удирдах газар хотын метроны гол дөрвөн чиглэлд үйлчилгээгээ өчигдөр, өнөөдөр түр зогсоожээ. Бельгийн Ерөнхий сайд аюулгүй байдлын үүднээс гаргасан шийдвэрийг хүндэтгэж, аюулгүй байдлын зааварчилгааг дагаж мөрдөхийг ард иргэддээ уриалжээ. Одоогоор Бельгийн цагдаа, прокурорынхон Парисын халдлагад сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байгаа Бельги гаралтай Салех Абдесламыг Брюселль хот даяар, эрэн, хайх ажлыг өрнүүлж байна. Прокурорууд түүнийг Парисаас Брюссельд эргэн очсон гэж таамаглаж байгаа юм.

Хуваалцах