Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэнэ

Ирэх мягмар гарагт Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны өндөр тушаалын төлөөлөгчид хоёр орны харилцаан дахь маргаантай гол асуудлын нэг хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэнэ
Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх мягмар гарагт Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны өндөр тушаалын төлөөлөгчид хоёр орны харилцаан дахь маргаантай гол асуудлын нэг хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлаар уулзаж, хэлэлцэхээр болжээ. Сөүлийн талын мэдээгээр, Дэлхийн хоёрдугаар дайны үед японы цэргүүдийг зугаацуулахад 200-аад мянган Солонгос эмэгтэй албан хүчээр дайчлагдсан байдаг. Энэ асуудал өнөөг хүртэл хоёр орны харилцааны эмзэг сэдэв байсаар байгаа юм.

Өнгөрсөн сард хоёр орны удирдагчид уулзах үеэрээ энэ асуудлыг даруй шийдвэрлэж, харилцаагаа саадгүй хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Энэ хүрээнд Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид ирэх Мягмар гарагт хоёр дахь удаагаа уулзахаар боллоо.

Энэ оны сүүлээр хоёр улс хэвийн дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ой тохионо. Энэ ойн өмнө дайны үед хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг зорьж байна гэдгээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе илэрхийлсэн ч тус асуудлаар хоёр орны Засгийн газар хооронд саналын зөрүүтэй зүйл олон байгаа юм.

Хуваалцах