Бельгийн мөсөн хотхон дэлгэгдлээ
Брюсель хотноо өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цас мөсний гайхамшигийн ордон нээлтээ хийж олон нийтэд үйлчилж эхэлжээ.
Мэдээллийн алба

Брюсель хотноо өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цас мөсний гайхамшигийн ордон нээлтээ хийж олон нийтэд үйлчилж эхэлжээ.
Нэг мянган кв талбайд зохион байгуулагдаж байгаа энэ жилийн цас мөсний гайхамшигийн оронд дэлхийн 25 улсын уран дархчууд хоёр сар ажиллаж Титин Астерикс, Халк нарын зэрэг хүүхэлдэйн баатруудын дүр төрх бүхий мөсөн баримлуудыг бүтээжээ.
Тэд мөсөн баримлуудыг 7 м өндөр мөсөн асарт байрлуулж нийт 400 тонн мөсийг ашиглажээ. .
Мөсөн бүтээлүүд 50 хоногийн хугацаанд буюу цаг уурын хэм хасах 8-6 хэм хүртэл дулаарч хайлах хүртэл олон нийт үзэх боломжтой юм.


















