Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Белгийн шинэ хаан парламентад тангараг өргөлөө

Белгийн угсаа залгамжлах ханхүү Филипп өчигдөр буюу Белгийн үндэсний баярын өдөр тус улсын парламентад тангараг өргөлөө. Түүний аав II Алберт хаан өдгөө 79 настай бөгөөд, хаан ширээг 20 гаруй жил барьж байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Белгийн шинэ хаан парламентад тангараг өргөлөө
Белгийн шинэ хаан парламентад тангараг өргөлөө. Зураг: МҮОНРТ

Белгийн угсаа залгамжлах ханхүү Филипп өчигдөр буюу Белгийн үндэсний баярын өдөр тус улсын парламентад тангараг өргөлөө. Түүний аав II Алберт хаан өдгөө 79 настай бөгөөд, хаан ширээг 20 гаруй жил барьж байсан юм. Тэрээр нас өндөр болсон тул ийнхүү хүүдээ хаан ширээгээ залгамжлуулж байгаа юм байна. Ханхүү Филипп өчигдөр тангараг өргөх ёслолын үеэр ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлснийг нь тус улсад өргөн хэрэглэдэг Голланд, Франц хэл дээр шууд дамжуулсан байна. Энэ үеэр шинэ хаан Филипп болон хатан хаан Мателда нарт ард түмэн баяр хүргэж, хүндэтгэл үзүүлжээ. Өдгөө 53 настай шинэ хаан Филипп Японы эзэн хааны гэр бүлтэй ойр дотно харилцаатай бөгөөд өнгөрсөн жил Японд хийсэн бизнесийн уулзалтын үеэр тус улсын хааны гэр бүлийнхэнтэй уулзжээ. Белгийн хаан байсан II Алберт ийнхүү хүүдээ хаан ширээгээ залгамжлуулж байгаа нь сүүлийн хэдэн сарын хугацаанд Европт эзэн хаан солигдсон 2 дахь тохиолдол болж байна. Учир нь өнгөрсөн IV сард Нидерландын хаан хаан ширээнээсээ буусан юм.

Хуваалцах