Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлгийн замын халдварт өвчин өмнөх оныхоос 20 гаруй хувиар өсчээ

Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин өмнөх оныхтой харьцуулахад дунджаар 20 гаруй хувиар өссөн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлгийн замын халдварт өвчин өмнөх оныхоос 20 гаруй хувиар өсчээ
Бэлгийн замын халдварт өвчин өмнөх оныхоос 20 гаруй хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин өмнөх оныхтой харьцуулахад дунджаар 20 гаруй хувиар өссөн байна.

Тухайлбал, жилд таван мянга гаруй иргэн тэмбүүгийн халдвар шинээр авч байгаа юм. Энэ өвчнийг оношлох, эмчлэх боломж манай улсын бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад бэлэн байхад, өвчлөл ингэж ихсэж байгаа нь иргэдийн хайнга, хэнэггүй байдалтай холбоотой байгааг эмч нар хэллээ.

Тиймээс эрсдэл бүхий хүн ам урьдчилан сэргийлэх сайн дурын үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг сануулж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Уртнасан бидэнд мэдээлэл өглөө.

Жилд шинээр халдвар авсан иргэдийн 20 орчим хувь болох 1000 орчим нь эмчилгээндээ хамрагдахгүй, хаях тохиолдол гардаг байна. Энэ нь эргээд бусдад халдвар тархаах эрсдэл болж байна гэдгийг эмч нар хэлж байгаа юм.

Хэдийгээр бүрэн эмчлэгддэг, амь насанд халгүй ч сүүлийн жилүүдэд төрөлхийн тэмбүүтэй, эмгэг хууч өвчтэй хүүхэд олон төрөх болсныг анхаарууллаа.

Хуваалцах