“Bella Vista” хотхоны барилгад гал гарчээ
Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт байрлах MCS компанийн "Bella Vista" хотхоны өргөтгөлийн барилгад өнөөдөр 11:00 цагийн үед гал гарчээ.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт байрлах MCS компанийн "Bella Vista" хотхоны өргөтгөлийн барилгад өнөөдөр 11:00 цагийн үед гал гарчээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. MCS компаниас энэ талаар тодруулахад "Гал импекс компанитай хамтран галын сургалт хийж байна" гэсэн хариултыг өглөө. Нийслэлийн онцгой байдлынхан энэ талаар шалгалт хийж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа нөхцөл байдал тодорхой болох юм.


















