Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уя

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ
"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна. Шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, хохирогч нарын өмгөөлөгч 7, шүүгдэгя нарын өмгөөлөгч 7, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 19 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байна гэж Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах