Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлтгэгдсэн тархвар судлаачид ХӨСҮТ-д ажиллаж байна

салбар бүрийн 77 мэргэжилтэн Монгол Улсад үүсээд байгаа коронавируст халдварын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах багт хуваарилагдан, тэргүүн эгнээнд мэргэжлийн голлох үүрэгтэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлтгэгдсэн тархвар судлаачид ХӨСҮТ-д ажиллаж байна
Бэлтгэгдсэн тархвар судлаачид ХӨСҮТ-д ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төв Талбарын тархвар судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж 2009 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө тус хөтөлбөрөөр бэлтгэгдсэн салбар бүрийн 77 мэргэжилтэн Монгол Улсад үүсээд байгаа коронавируст халдварын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах багт хуваарилагдан, тэргүүн эгнээнд мэргэжлийн голлох үүрэгтэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ташрамд дуулгахад, Монголын талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр нь эрүүл мэндийн тогтолцооны бүх түвшинд нотолгоонд суурилсан шийдвэр гаргах практикийг хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тэргүүн эгнээнд ажиллах судалгаа шинжилгээний мэргэжилтнийг бэлтгэдэг хөтөлбөр юм.

Хуваалцах