Бэлтгэл бэлэн байдлыг шалгав
Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 53 дугаар тушаалаар батлагдсан “Гал түймэр унтраах дүрэм”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/157 дугаар тушаал
Мэдээллийн алба

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 53 дугаар тушаалаар батлагдсан “Гал түймэр унтраах дүрэм”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/157 дугаар тушаал “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам “, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны А/84 дүгээр тушаал “Автомашин техникийг ашиглах журам “-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Хэлтсийн автомашин техник, багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг шалгах ажлын удирдамж”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлэн байдлыг шалгалаа.
Ажлын хэсгийн ахлагч хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых, гишүүд Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасан, Автын инженер, дэслэгч Ч.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн Ангийн захирагч, ангийн орлогч, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах байцаагч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, шатны техникч, гал унтраах автомашины жолооч нарыг 2022 оны оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06:20 цагт “Яаралтай цуглар “дохиогоор ажиллуулж бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.





















