Бэлтгэл офицеруудын тухай кино нээлтээ хийнэ
бэлтгэл офицерын дүрд Ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ё.Цог, Д.Гүрсэд, соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатар нар тоглосон
Мэдээллийн алба

“Онч мэргэн” продакшн, Хамаг Монгол групп, Нүүдэлчин групп, “Урлан” creative студийн хамтын бүтээл “Долоодугаар тусгай тасаг” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тус бүтээлийн бэлтгэл офицерын дүрд Ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ё.Цог, Д.Гүрсэд, соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатар нар тоглосон байна. Түүнчлэн тус бүтээлд гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Г.Золбоот, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалт, Ш.Доржсүрэн, Б.Навчаа, залуу жүжигчин Э.Пүрэвжаргал, У.Цасжин дүр бүтээжээ.


















