Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бен Бернанке эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулав

АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке улсынхаа энэ жилийн эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бен Бернанке эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулав
Бен Бернанке эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке улсынхаа энэ жилийн эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулсан байна. Холбооны зээлийн хязгаарыг өсгөснөөр эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, Холбооны нөөцийн сангийн нуруун дээр байсан хүнд ачаанаас хөнгөвчилж өглөө гэсэн байна. Мөн тэрээр одоо барьж байгаа мөнгөний бодлогоо өөрчлөх бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэдний тооцоолсноор энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 1.7, ирэх онд 2,6 хувь байх төлөвтэй байна. АНУ-ын одоо хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлогоор 2015 оны эхний улиралд бодлогын хүүг 0.25 хувьд хүргэхээр зорьж байгаа юм. Ямартаа ч энэ жилдээ мөнгөний бодлогоо өөрчлөх бодолгүй байгаа бөгөөд цаашид хэрхэх эсэхийг одоо хэлэхэд эрт байна гэжээ. Өнгөрсөн сард болсон Их 20-ийн уулзалтын үеэр ч мөн АНУ-ын мөнгөний бодлогын тухай хэлэлцэж, өөрчлөх хэрэгтэй гэсэн шаардлагыг оролцогч талууд тавиад байсан юм.

Түлхүүр үг:ben bernanke
Хуваалцах