Бенин улсад ласса вируст халдвар бүртгэгджээ
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд шалтгаан тодорхойгүй халуурлын багц тохиолдол бүртгэгдэж, эргэмж судалгаа хийхэд анхны тохиолдол 12 дугаар сарын 19-нд мэдээлэгдсэн байна.
Мэдээллийн алба

Бенин улсад ласса вируст халдвар бүртгэгджээ. Эрүүл мэндийн ажилтнуудын дунд шалтгаан тодорхойгүй халуурлын багц тохиолдол бүртгэгдэж, эргэмж судалгаа хийхэд анхны тохиолдол 12 дугаар сарын 19-нд мэдээлэгдсэн байна. Хоёрдугаар сарын 7-ны байдлаар нийт 43 сэжигтэй тохиолдол мэдээлэгдэж, 13 хүн нас барсан байна.
Олон улсын байгууллагууд дэгдэлтийн судалгааг хамтран хийж, тохиолдлын болон хавьтлын судалгаа, халдвар хяналтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж эхэлсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ.


















