Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бенжамин Нетаньяху: Баруун эргийн суурингуудыг мэдэлдээ авна

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Мягмар гарагт болох парламентийн сонгуульд ялалт байгуулбал Баруун эргийн нутаг дахь Израилийн суурингуудыг мэдэлдээ авна” гэж мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бенжамин Нетаньяху: Баруун эргийн суурингуудыг мэдэлдээ авна
Бенжамин Нетаньяху: Баруун эргийн суурингуудыг мэдэлдээ авна. Зураг: МҮОНРТ

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Мягмар гарагт болох парламентийн сонгуульд ялалт байгуулбал Баруун эргийн нутаг дахь Израилийн суурингуудыг мэдэлдээ авна” гэж мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ үгээрээ Баруун эргийн нутгийг мэдэглдээ авна гэж хэлж байгаа юм. Израилийн Ерөнхий сайд энэ талаар сонгуультай холбоотой телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан байна. Нэвтрүүлэгч түүнээс Зүүн Иерусалем, Голаны өндөрлэг зэрэг суурингуудыг яагаад мэдэлдээ авч нэгтгээгүй байсныг нь асуухад “Израилийн эрх мэдэл, эзэмшлийг Баруун эргийн суурингууд руу тэлж өргөжүүлэх нь дараагийн шатны асуудал” гэж хариулсан байна.

Бенжамин Нетаньяхуг зурагтаар ингэж ярьсны дараа палестинчууд хурцаар эсэргүүцсэн байна. “Хамтын нийгэмлэг Израилийг ял шийтгэлээс чөлөөлсөөр байвал энэ улс олон улсын хууль дүрмийг зөрчсөөр байх болно” гэж Палестины талаас мэдэгджээ.

Одоогоор Баруун эргийн нутагт 400 орчим мянган Израиль хүн амьдарч байгаа. Израилийн талаас тэнд байшин барилга барьж суурингууд байгуулах болсон нь олон улсын хууль дүрмээр бол хууль бус үйлдэл юм.

Хуваалцах