Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бенжамин Нетаньяху: Шинэ Засгийн газар Израилийн бүх иргэнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэх болно

Израилийн парламентын сонгуульд ялсан “Ликуд” намын тэргүүн Бенжамин Нетаньяху шашны болон хэт барууны түншүүдтэйгээ хэдэн долоо хоногийн турш хэлэлцээ хийсний эцэст шинэ Засгийн газар бүрдүүлэх гэрээ байгуулж чаджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бенжамин Нетаньяху: Шинэ Засгийн газар Израилийн бүх иргэнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэх болно
Бенжамин Нетаньяху: Шинэ Засгийн газар Израилийн бүх иргэнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэх болно. Зураг: МҮОНРТ

Израилийн парламентын сонгуульд ялсан “Ликуд” намын тэргүүн Бенжамин Нетаньяху шашны болон хэт барууны түншүүдтэйгээ хэдэн долоо хоногийн турш хэлэлцээ хийсний эцэст шинэ Засгийн газар бүрдүүлэх гэрээ байгуулж чаджээ. Энэ тухайгаа тэрбээр Ерөнхийлөгч Исаак Герцогт хугацаанд нь мэдэгдсэн байна.

“Шинэ Засгийн газар Израилийн бүх иргэнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэх болно” гэж Бенжамин Нетаньяху Ерөнхийлөгчид мэдэгдээд, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд нь талархлаа илэрхийлжээ.

Израилийн хуулийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигч нь тогтоосон хугацаанд Засгийн газраа бүрдүүлж чадаагүй бол Ерөнхийлөгч өөр нэр дэвшигчид мандат шилжүүлдэг журамтай.

Бенжамин Нетаньяхугийн нам 11 дүгээр сарын 1-ний ээлжит бус сонгуульд ялж, улмаар 11 дүгээр сарын 13-нд Засгийн газар бүрдүүлэх мандатаа Ерөнхийлөгчөөсөө авсан байна.

Ингээд 12 дугаар сарын 11-нд мандатын хугацаа дуусаж, 10 хоногоор сунгуулсан. Энэ хугацаа өчигдөр дуусах ёстой байжээ.

Шинэ эвсэл ирэх долоо хоногийн сүүлчээр тангаргаа өргөх магадлалтай байна гэж зарим хэвлэлд мэдээлжээ.

Хуваалцах