Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бенжамин Нетаньяху ялалт байгуулав

Израилийн “Цэнхэр-цагаан” намын эвслийн удирдагчид болох тус улсын Ерөнхий штабын тэргүүн асан Бени Ганц, экс Ерөнхий сайд Яир Лапид нар Израилийн парламентийн сонгуульд ялагдсанаа өчигдөр хүлээн зөвшөөрсөн.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бенжамин Нетаньяху ялалт байгуулав
Бенжамин Нетаньяху ялалт байгуулав. Зураг: МҮОНРТ

Израилийн “Цэнхэр-цагаан” намын эвслийн удирдагчид болох тус улсын Ерөнхий штабын тэргүүн асан Бени Ганц, экс Ерөнхий сайд Яир Лапид нар Израилийн парламентийн сонгуульд ялагдсанаа өчигдөр хүлээн зөвшөөрсөн. Төвийн энэ нэгдэл нь Бенжамин Нетаньяхугийн “Ликуд” намтай Ерөнхий сайдын суудлын төлөөх гол өрсөлдөгч байсан юм.

Яир Лапид “Бид энэ раундад ялж чадсангүй. Гэхдээ бидэнд дараагийн раундад ялах эцсийн зэвсэг бий. Бид сөрөг хүчнээр ажиллахдаа “Ликуд” намын амьдралыг там болгоно” гэж Израилийн төрийн радиогоор мэдэгдсэн байна. Харин Бени Ганц “Бид тун өвөрмөц үр дүн үзүүллээ. Бид Засгийн газартай бодит альтернатив байж чадлаа” гэж хэлснийг радио станц дамжуулжээ.

Парламентийн сонгуулийн саналын хуудасны 97 хувийг тоолсны дараа Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху эрх баригч болон шашны намуудын эвслээр олонх болж, Кнессет дэх 120 суудлын 65-ыг авсан байна.

Харин “Ликуд” намын гол өрсөлдөгч “Цэнхэр-цагаан” эсвэл 35 суудал авчээ. Бенжамин Нетаньяхугийн өрсөлдөгчид ялагдлаа хүлээн зөвшөөрсний дараа Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин түүнд эвслээ бүрдүүлж, сайд нарын танхимаа толгойлох санал тавихаас өөр сонголтгүй болж байгаа юм.

Хуваалцах