Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бенз маркийн авто машиныг бүрэн тоногложээ

Олон нийтийн хамгаалах албаны харьяа цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном даргатай Хамгаалалтын нэгдүгээр газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэдэг.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бенз маркийн авто машиныг бүрэн тоногложээ
Бенз маркийн авто машиныг бүрэн тоногложээ. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн хамгаалах албаны харьяа цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном даргатай Хамгаалалтын нэгдүгээр газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэдэг. Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын хүрээнд тус газрын шуурхай зориулалтын Холбооны Бүгд Найрамдах Герман улсад үйлдвэрлэсэн Бенз маркийн авто машиныг хөдөлгөөнт штабын зориулалтаар ашиглах зорилгоор алба хаагчдын сайн санааны хандиваар тоноглож алба хаагч нартаа танилцууллаа.
Уг авто машиныг цагдаагийн байгууллагын хэмжээнд анхдагч, тэргүүн туршлага болохуйц хэмжээнд тоноглохыг зорьсон байна. Одоогийн байдлаар тусгай хэрэгсэл тээвэрлэх ачаа, доторлогоо, тавилга хийж, бүтэн будсаны дээр теле хяналтын хэрэгсэл суурилуулан авто машин дээрээ суурилагдаж, түргэн хугацаанд дэлгэгддэг саравч, майхан зэргийг оёулах, нарны зайн хураагуур суурилуулах ажил хийгдэж байгаа юм.
Энэхүү авто машиныг цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийг хэрэгжүүлэх, эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн онцгой нөхцөл бий болсон үед дэг журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэх штаб болгон ашиглах юм байна.

Хуваалцах