Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бензин, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсав

Мексикт бензин, шатахууны үнэ эрс өссөнийг олон нийт эсэргүүцэн жагсаал цуглаан хийж байна. Өчигдөр нийт 11 бүс нутгийн 15 замыг жагсагчид хааж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бензин, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсав
Бензин, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсав. Зураг: МҮОНРТ

Мексикт бензин, шатахууны үнэ эрс өссөнийг олон нийт эсэргүүцэн жагсаал цуглаан хийж байна. Өчигдөр нийт 11 бүс нутгийн 15 замыг жагсагчид хааж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Гэхдээ эсэргүүцлийн энэ ажиллагаа тайван болж байсан байна. Тус улсад бензин шатахууны үнэ 20 хувиар өссөн байна. Харин эсэргүүцэгчид Засгийн газрыг бүх ачааллыг эцсийн хэрэглэгчдэд л үүрүүлж байна гэж буруушааж байна.

Мөн тэд татвар бууруулах тал дээр ямар ч арга хэмжээ авахыг хүсэхгүй байна гэж Засгийн газрыг буруутгаж байна. Мексикийн бизнес эрхлэгчид шатахуун бензины үнэ өссөнд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлцгээж байна.

Энэ нь жирийн өрхүүдийн амьдралд хүндээр тусна гэдгийг ч анхааруулж байна. Бензин шатахууны үнэ өсөх болсон нь Мексикийн үндэсний мөнгөн тэмдэгтийн Америк доллартай харьцах ханш хэт суларснаас үүдэлтэйг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Өнгөрсөн 2016 онд песогийн ханш 20 гаруй хувиар суларсан байна.

Хуваалцах