"Бербэри" дахин ан амьтны үс ашиглахгүй гэж мэдэгдлээ
Британийн "Бербэри" компанийнхан ан амьтны үс ашиглахаас татгалзаж байгаагаа зарласан байна. Түүнчлэн "Версачи", "Гуччи" брэндүүд тус компанийн жишгээр ийм шийдвэр гаргахаар төлөвлөж буй юм байна.
Мэдээллийн алба

Британийн "Бербэри" компанийнхан ан амьтны үс ашиглахаас татгалзаж байгаагаа зарласан байна. Түүнчлэн "Версачи", "Гуччи" брэндүүд тус компанийн жишгээр ийм шийдвэр гаргахаар төлөвлөж буй юм байна.
"Бербэри"-гийн гүйцэтгэх захирал Марко Гобетти орчин цагт нийгэм, байгаль экологийнхоо өмнө хүлээх хариуцлагынхаа хүрээнд ангийн үс ашиглахгүй байхаар шийдвэрлэснээ тайлбарлсан байна. Түүнчлэн байгаль экологийг хамгаалахын төлөө зарагдаагүй байгаа хувцаснуудаа шатаадаг аргаасаа ч татгалзахаар шийдсэнээ зарласан юм.
"Бербэриг"-ийнхэн өнгөрсөн жил зарагдаагүй үлдсэн нийт 36 сая ам.долларын үнэтэй цүнх, хувцаснуудаа шатаасан тухай хэвлэлийнхэн өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байсан юм.
Энэ мэдээлэлтэй холбоотой хувьцаа эзэмшигчид нь эрс шүүмжлэл өрнүүлж байжээ. Харин компанийн удирдлагууд брэндийн цүнх, хувцаснуудаа бага үнээр зах зээлд гаргахаас сэргийлж нэр хүндээ хамгаалан ийм арга хэмжээ авдгаа тайлбарлаж байсан юм.



















