“Бэрх зараа” компанид хуулийн хариуцлага тооцно
Таван шарын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 10.6 км зам засварын ажлыг БНХАУ-ын Чи Чи Ха Ар компани, туслан гүйцэтгэгчээр “Бэрх зараа” компани шалгаран 2010 онд гэрээ байгуулжээ.
Мэдээллийн алба

Таван шарын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 10.6 км зам засварын ажлыг БНХАУ-ын Чи Чи Ха Ар компани, туслан гүйцэтгэгчээр “Бэрх зараа” компани шалгаран 2010 онд гэрээ байгуулжээ. Уг нь өнгөрсөн оны 7 дугаар сард зам ашиглалтанд орох ёстой байсан ч одоог хүртэл бүрэн дуусаагүй байна. Харин Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Л.Гантөмөр “Энэ компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учраас хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн” гэсэн юм.


















