Берлин хотод жолоочгүй соронзон галт тэрэг явж эхэлнэ
Германы нийслэл Берлин хотноо жолоочгүй соронзон галт тэрэг явж эхэлнэ гэж хотын захиргаанаас нь мэдээлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогын хүрээнд ногоон тээврийн хэрэгсэл р
Мэдээллийн алба

Германы нийслэл Берлин хотноо жолоочгүй соронзон галт тэрэг явж эхэлнэ гэж хотын захиргаанаас нь мэдээлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогын хүрээнд ногоон тээврийн хэрэгсэл рүү шилжих төсөлт ажлуудын нэг нь энэ соронзон галт тэрэг гэж Герман улс тайлбарлаж байна.
Энэ галт тэрэгний төсөлд 80 сая евро буюу 90 орчим сая долларын хөрөнгө оруулж, эхний ээлжид таваас долоон километр зайд явуулж туршиж үзэх юм байна. Жолоочгүй соронзон галт тэрэг нь газар доогуурх метроны сүлжээ барихаас илүү хямд өртөгтэй, хурдан барих боломжтой гэж онцолж байна.
Мөн ойрын хоёр жилдээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдлээ.
Энэ галт тэрэг нь түлш биш соронзон замын харилцан үйлчлэлээр явах тул хүлэмжийн хий ялгаруулахгүй, Берлиний нийт хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бууруулах нэг түлхэц болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


















