Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Берлинд зул сарын баярт зориулсан яармаг худалдаа дахин нээгдлээ

Учир нь Европт террорист халдлага гарах эрсдэл өнөөдөр өндөр байгаа учир цагдаа болон тусгайгийнхны харуул хамгаалалт их байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Берлинд зул сарын баярт зориулсан яармаг худалдаа дахин нээгдлээ
Берлинд зул сарын баярт зориулсан яармаг худалдаа дахин нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Европын орнуудад зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа эхэлж байна. Энэ баярын өмнөх яармаг худалдааг Германы хэд хэдэн томоохон хотууд жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Франкфурт хотод л гэхэд нийт дөрвөн сая хүн энэхүү яармаг худалдаагаар үйлчлүүлдэг байна.

Одоогоос нэг жилийн өмнө Берлин хотод зул сарын баярын үзэсгэлэн худалдаанд цугласан олныг ачааны машинаар дайрсан хэрэг гарсан. Үүний уршгаар 12 хүн амиа алдаж 48 хүн гэмтэж шархадсан юм. Энэ халдлагыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхэн үйлдсэн гэдгээ хүлээж байсан юм.

Германы нийслэл Берлин хотын тэр талбайд, зул сарын баярт зориулсан яармаг худалдаа дахин нээгдлээ. Харин яармаг худалдааны үеэр өнгөрсөн жилийнхтэй адил иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Учир нь Европт террорист халдлага гарах эрсдэл өнөөдөр өндөр байгаа учир цагдаа болон тусгайгийнхны харуул хамгаалалт их байгаа юм.

Хуваалцах