Берлиний ханыг 60 жилийн өмнөх энэ өдөр босгож байжээ
Жаран жилийн тэртээ энэ өдөр Бүгд найрамдах ардчилсан Герман улс (БНАГУ)-ын аюулгүй байдлын албаныхан Берлин хотын дунд өргөст тор, бетонон гадас бүхий хилийн зааг тогтоон, зорчих хөдөлгөөнийг хаасан.
Мэдээллийн алба

Жаран жилийн тэртээ энэ өдөр Бүгд найрамдах ардчилсан Герман улс (БНАГУ)-ын аюулгүй байдлын албаныхан Берлин хотын дунд өргөст тор, бетонон гадас бүхий хилийн зааг тогтоон, зорчих хөдөлгөөнийг хаасан. Ийнхүү зүүн хэсгээс баруун хэсэгт нэвтрэх хөдөлгөөнийг зогсоож, Берлин хот 28 гаруй жил хоёр хэсэгт хуваагдаж, 1989 он хүртэлх хугацаанд 140 гаруй хүн амиа алдсан юм.
Өнөөдөр Герман улсын дэлхийн улс орнууд дахь Дипломат төлөөлөгчийн газрууд тугаа хагас бөхийлгөн дээрх иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.
























