Берни Сандерс сонгуулийн ажлаа түр зогсоолоо
Америкийн Нэгдсэн Улсын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэр дэвшигчдийн хоорондох их сунгаа эхлээд байгаа. Тэгвэл Ардчилсан намын нэр дэвшигчдийн дунд чансаагаараа гуравт бичигдэж байгаа сенатч Берни Сандерс сонгуулийн ажлаа түр зогсоогоод байна. Берни Сандерс эрүүл мэндийн асуудл
Мэдээллийн алба

Америкийн Нэгдсэн Улсын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэр дэвшигчдийн хоорондох их сунгаа эхлээд байгаа. Тэгвэл Ардчилсан намын нэр дэвшигчдийн дунд чансаагаараа гуравт бичигдэж байгаа сенатч БерниСандерс сонгуулийн ажлаа түр зогсоогоод байна. БерниСандерс эрүүл мэндийн асуудлаас үүдэн ийм шийдвэр гаргахад хүрчээ.
Невада мужид болсон үйл ажиллагааны дараагаар Сенатч БерниСандерс цээжээр хатгуулах зовуурыг мэдэрч эхэлсэн байна. Үүнээс үүдэн эмчид үзүүлэхэд БерниСандерсийн зүрхний артерийн судсанд бөглөрөлт үүсэн гэж оношлогдож, зүрхний эмчилгээнд орсон байна. Энэ эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн өдгөө 78 настай БерниСандерс сонгуулийн холбоотой үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм.
Гэхдээ Вермонт мужийн сенатч биеийн байдал нь тун давгүй байгааг өөрийн твиттер хуудсандаа бичжээ. БерниСандерсийн энэ эмчилгээ хур удаан хугацаанд үргэлжлэх, тэрээр 10-р сарын 15-нд болох Ардчилсан намын нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээнд оролцож чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 2020 онд болох Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сунгааг дэд ерөнхийлөгч асан ЖоБайден тэргүүлж байгаа бол Массачусетс мужийн сенатч Элизабет Воррин хоёрт орж явж байна.
Харин Сенатч Сандерс гуравт бичигдээд байгаа юм. БерниСандерс өнгөрсөн 7-р сараас 9-р сарын хооронд 25 сая америк долларыг сонгуулийн компанит ажилдаа зориулан цуглуулсан байна. Ардчилсан намын нэр дэвшигчдээс гурван сарын дотор ийм их мөнгөн дэмжлэгийг олон нийтээс хүртсэн улс төрч БерниСандерсаас өөр байхгүй юм. Хэрэв Сандерс ерөнхийлөгч сонгуульд ялалт байгуулах юм бол тэрээр Америкийн түүхэн дэхь хамгийн өндөр настай ерөнхийлөгч болно. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа бусад нэр дэвшигчид БэрниСандерсыг хурдан хугацаанд эдгэхийг хүссэн байна.


















