Бэтэг өвчин түгээмэл байна
Энэ өвчин нь шимэгчээр үүсдэг өвчнүүдийн дотроос удаан явцтай, эмнэлзүй шинж тэмдэг тод илэрдэггүй учраас оношилж, эмчлэхэд бэрхшээлтэй байдаг.
Мэдээллийн алба

Манай улсад бэтэг өвчин түгээмэл байна. Энэ өвчин нь шимэгчээр үүсдэг өвчнүүдийн дотроос удаан явцтай, эмнэлзүй шинж тэмдэг тод илэрдэггүй учраас оношилж, эмчлэхэд бэрхшээлтэй байдаг.
Судлаачид бэтэг өвчний гол халдвар тээгч нь нохой гэж үздэг. Тиймээс нохойг халдваргүйжүүлэх тал дээр хэрхэн анхаарах ёстой талаар Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн соёрхолт, профессор Намжилын Даваацэрэнгээс тодрууллаа.
Өнгөрсөн онд бэтэг өвчний 25 тохиолдол батлагдсан бол он гарсаар нэг тохиолдол бүртгэгджээ. Бэтэг өвчний халдвар авсан тохиолдолд уйланхай томрохоос өмнө 5-10 жил ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Тиймээс мал, амьтныг халдваргүйжүүлж, энэ өвчнөөс сэргийлэхийг зөвлөлөө.


















