Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бетон зуурмагт үнс ашиглах нь байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй

Мэдлэг инноваци баялаг: Бетон зуурмагт үнс ашиглах нь байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бетон зуурмагт үнс ашиглах нь байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй
Бетон зуурмагт үнс ашиглах нь байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй. Зураг: МҮОНРТ

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэд цахилгаан станцын үнсийг бетон зуурмагтаа хэрхэн ашиглах талаарх туршилт, судалгаа шинжилгээ хийж байна.

Монгол Улсад дулааны цахилгаан станц ес байдаг. Нүүрсний шаталтаас үүссэн үнсийг өнөөдрийг хүртэл ашиглалгүй, байгаль орчныг бохирдуулсан хаягдал болон нөөцлөгдөж байна. Жилээс жилд тоо хэмжээ нь нэмэгдэж байгаа энэ асуудлыг шийдэх нь нийгэмд тулгарсан чухал асуудлуудын нэг болоод байна. 2012 оны байдлаар Монгол Улс 8.34 сая тонн нүүрс ашиглаж, үүнээс хаягдал үнс 2-3 сая тонн гарч байна.

Тиймээс ШУТИС-ийн БАС-ийн эрдэмтэд үнсийг үр ашигтайгаар барилгын материалын салбарт ашиглах боломжийг судлаж, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг тогтоохоор ажиллаж байна.

“Мэдлэг инноваци баялаг” нэвтрүүлгээс дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Хуваалцах