Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БГД-ийн 4-р хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажил үргэлжилж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны сонгогдсон байршилд хязгаарлалтын хэсэгчлэн дэглэм тогтоож, 2021 оны 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажил үргэлжилж байна. Энэ хугацаанд явуулын 27 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 4-р хорооны 1-

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БГД-ийн 4-р хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажил үргэлжилж байна
БГД-ийн 4-р хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны сонгогдсон байршилд хязгаарлалтын хэсэгчлэн дэглэм тогтоож, 2021 оны 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажил үргэлжилж байна. Энэ хугацаанд явуулын 27 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 4-р хорооны 1-17 байруудын оршин суугч бүрээс PCR шинжилгээ авах юм.

Үүнээс явуулын 17 баг дээрх байруудаас бусад байршил дахь орон сууцнуудаас түүвэрчлэн шинжилгээ авах бөгөөд тус байршилд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм үйлчлэхгүй юм.
Дөрөвдүгээр хорооны сонгогдсон байршилд хүнсний дэлгүүрүүд, “ЭНТО” эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцлах юм.

Иймд, оршин суугч та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Зөвхөн улаанаар тэмдэглэсэн хэсэгт хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм үйлчилнэ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Хуваалцах