БГД-ийн Эрүүл мэндийн төв хавдрын цогц эмчилгээг нэг урсгалаар үзүүлэх чадамжтай боллоо
ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд дүүргийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шатттайгаар хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд дүүргийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шатттайгаар хэрэгжүүлж байна.
Өнөөдөр БГД-ийн ЭМТ-д “Хавдрын төв” шинээр байгуулагдаж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээг цогцоор нь нэг урсгалаар үзүүлэх боломжтой болж байна.
Мөн шинээр нээгдэж буй Хавдрын төв нь хавдрын хими эмчилгээний төрөлд HIPEC (Hyperthermic Intraperitoneal Chemotherapy) эмчилгээг нэвтрүүллээ.
Шинээр нээгдэж буй хавдрын төв нь 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн ба 2018 оноос 10 ортой хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан юм.




















