Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

БГД-ийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна

Баянгол дүүрэгт цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд өнөөдрөөс эхлэн нийгмийн халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоор "Төрийн банк"-ны 10 салбар, нэгж ажиллаж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БГД-ийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна
БГД-ийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүрэгт цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд өнөөдрөөс эхлэн нийгмийн халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоор "Төрийн банк"-ны 10 салбар, нэгж ажиллаж байна. Иргэд нийгмийн халамжийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, картжуулах, данс нээх зэрэг үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахин, хүн хоорондын зайг барин үйлчлүүлж байна. Түүнчлэн "Төрийн банк"-ны салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол цагуудад хийж, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авчээ. Иймд иргэд та бүхэн үйлчилгээ авахаар ирэхдээ амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай үйлчлүүлэхийг зөвлөе.

"Төрийн банк"-ны салбар, нэгжүүд 08:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд бэлнээр төлбөр тооцоо хийхгүй болохыг иргэд та бүхэн анхаараарай.


Хуваалцах