БГД-ийн Иргэдийн төлөөлөгчид хэлтсүүдэд ажиллаж байна
БГД-ийн ИТХ-ын дарга болон тэргүүлэгч, төлөөлөгчид тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянгол дүүргийн
Мэдээллийн алба

БГД-ийн ИТХ-ын дарга болон тэргүүлэгч, төлөөлөгчид тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс болон Дүүргийн Эрүүл мэндийн төвд тус тус ажиллалаа.

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа уулзалтуудыг нээж хэлсэн үгэндээ, “Баянгол дүүргийн 240 гаруй мянган иргэдийг төлөөлөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон эрхэм төлөөлөгч, тэргүүлэгч, хурлын хороодын дарга та бид аль намын төлөөллөөсөө үл хамаарч, ард иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг дүүргийн харьяа хэлтэс, байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдэд ээлтэй, хүртээмжтэй шийдвэр гаргах үүргийнхээ хүрээнд бодит мэдээллээр адил тэгш хангагдах, нэгдсэн бодлоготойгоор, нэг зүг чигт харж ажиллахыг чухалчлан эдгээр уулзалтуудыг хийж байна. Та бид хамтдаа ИТХ-ын байгууллагын үйл ажиллагаанд шинэ жишиг тогтоох ёстой” хэмээн онцолсон юм гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.



















