Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 14-16-ны өдрүүдэд нийт 38 байршилд 63 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, орчны бохирдлыг цэвэрлэж байна.

Тус дүүргийн хэмжээнд 289 ТҮЦ ачиж, нүүлгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 204 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлээд байна. Үүнд:

  • 1-р хороо: Богд ар баруун талын буудал-2

  • 2-р хороо: 25-р эмийн сангийн автобусны буудал, ТБД-Андууд орчмын буудал орчмын автобусны буудал,бусад байрлал-13

  • 3-р хороо: 71, 72-р байрны зам дагуу-4

  • 4-р хороо: Жасрайн гудамж, 25-р эмийн сангийн автобусны буудал орчим, бусад-4

  • 5-р хороо: 3-р эмнэлгийн автобусны буудам орчим-19

  • 6-р хороо: Жем молл орчим-3

  • 7-р хороо: 3,4-р хорооллын эцэс замын урд хэсэг-3

  • 8-р хороо: Ард аюушийн гудамж-3

  • 13-р хороо: Дархан нэхий, Хишиг төв-7

  • 14-р хороо: Өргөө гудамж, Москва автобусны буудал-13

  • 15-р хороо: Байгаль эх цогцолбор болон бусад-3

  • 16-р хороо: Баруун 4 зам, модны 2 орчмын буудал-13

  • 17-р хороо: Дамдинбазарын гудамж, Модны 2 орчим-4

  • 18-р хороо: Сентоза буудлын зам дагуу-27

  • 19-р хороо: 3,4-р хороолол, Парадокс буудал-6

  • 20-р хороо:5 шар, Сүлжмэл, 32-н гүүр-13

  • 21-р хороо:Гэмтэл буудал, Дэнж-5

  • 24-р хороо:Алтай хотхон буудал-6

  • 25-р хороо:Хангай хотхон, Биг барилгын материал-3

  • 26-р хороо: Орон сууцны дунд-2

  • 27-р хороо: Улаан гүүр, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, бусад-4

  • 28-р хороо:3-р эмнэлгийн урд автобусны буудал-1

  • 29-р хороо:32, Хархорин, Саппоро автобусны буудал-24

  • 30-р хороо: ЭТАЧ АШУҮИС-ийн зүүн талд-2

  • 31-р хороо:Гэмтлийн эмнэлэг орчим Монос эмийн сан баруун тал-5

Хуваалцах