Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БГД-ийн нийтийн эзэмшлийн зам, талбайг 24 машин техник, 183 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна

Авто зам дээр халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж хариуцсан зам талбайд 2.5 тонн бодис, 0.5 шоо метр дайрга цацав.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БГД-ийн нийтийн эзэмшлийн зам, талбайг 24 машин техник, 183 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна
БГД-ийн нийтийн эзэмшлийн зам, талбайг 24 машин техник, 183 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд найман байгууллагын 19 инженер техникийн ажилтан, 144 зам талбайн үйлчлэгч, 20 жолооч нийт 183 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нийт 24 машин техникээр зам талбайг цэвэрлэж байна.

Авто зам дээр халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж хариуцсан зам талбайд 2.5 тонн бодис, 0.5 шоо метр дайрга цацав.

Өнөөдрийн байдлаар 223 тонн бодис, 485 тонн давсны нөөцийн үлдэгдэлтэй байна.

Хуваалцах