Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг тодруулна

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам болон "National Geographic Traveler" Монгол сэтгүүл хамтран “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн аяныг Монгол орныхоо өнцөг булан бүрт буй цахим хэрэглэгчдийнхээ дунд зарлаад байсан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны  шилдгүүдийг тодруулна
“Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Зураг: МҮОНРТ

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам болон "National Geographic Traveler" Монгол сэтгүүл хамтран “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн аяныг Монгол орныхоо өнцөг булан бүрт буй цахим хэрэглэгчдийнхээ дунд зарлаад байсан.

Уралдаанд оролцогчид Хөвсгөл далай, Алтай Таван Богд, хилийн застав, гүзээлзгэнэтэй төгөл, бөлбөө цэцэг ургадаг нуур зэрэг өргөн сэдвийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрээс зургаа илгээснээс шилдгүүдийг тодруулсан байна.

Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 11:30 минутаас Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны "Хаан танхим"-д болох аж.

Хуваалцах