Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Би эх орныхоо энд байна” уралдааны шилдгүүд тодорлоо

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Монгол дахь “National Geographic Traveler” сэтгүүлийн хамтарсан “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны аян амжилттай хэрэгжиж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Би эх орныхоо энд байна” уралдааны шилдгүүд тодорлоо
“Би эх орныхоо энд байна” уралдааны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Монгол дахь “National Geographic Traveler” сэтгүүлийн хамтарсан “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны аян амжилттай хэрэгжиж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Зохион байгуулагчдын зүгээс уралдаанд оролцогчдын Хөвсгөл далай, Алтай Таван Богд, хилийн застав, гүзээлзгэнэтэй төгөл, бөлбөө цэцэг ургадаг нуур зэрэг олон газраас илгээсэн 30 гаруй бүтээлээс эхний гурван байр, нэг тусгай байр тодруулсан байна.

I байр – Б.Ундармаа

II байр – Ч.Оюундарь


III байр – О.Соронзонболд


Тусгай байрт Ц.Батболд оржээ. Уг аяныг улирал бүр өөр өөр хэв маягаар зохион байгуулах ба дараагийн аян буюу намрын аян энэ сарын 5-наас ирэх 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ. Энэхүү аян нь олон нийтэд экологийн боловсрол олгох, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар амарч зугаалж байхдаа ч хогоо ил хаяхгүй, эх орноо хайрлах хүнлэг үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Хуваалцах