“Би... жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна”
НҮБ-ийн Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Би... жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг зохион байгуулж байна
Мэдээллийн алба

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг ярилцах, шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх, эрхийг хамгаалах зорилгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.
НҮБ-аас энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Choose To Challenge” буюу “Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг бүгдээрээ тэмцье” уриан доор тэмдэглэсэн.
Түүнчлэн НҮБ-ийн Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Би... жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг зохион байгуулж байна.


























