Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өрнүүлж байна

Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдрийг тохиолдуулан анх удаа “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өнөөдрөөс өрнүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өрнүүлж байна
“Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өрнүүлж байна. Зураг: МҮОНРТ

Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдрийг тохиолдуулан анх удаа “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өнөөдрөөс өрнүүлж байна. Энэхүү аяныг Боловсрол, шинжлэх ухааны яам дэмжин ажиллаж байна.

Жендэрийн үндэсний хороо Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг хийсэн юм.

Судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлуулан ийнхүү хэрэгжүүлж эхлээд байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах