Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Би машинаасаа эд зүйлсээ алдчихлаа

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэж үг байдаг даа. Машиндаа эд зүйлсээ удаан хугацаагаар орхиж болохгүй жишээг бид олонтаа сонсдог.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Би машинаасаа эд зүйлсээ алдчихлаа
Би машинаасаа эд зүйлсээ алдчихлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэж үг байдаг даа. Машиндаа эд зүйлсээ удаан хугацаагаар орхиж болохгүй жишээг бид олонтаа сонсдог. Дотор нь байгаа эд зүйлс байтугай толь, дугуй гээд машины эд зүйлсийг хулгайлах тохиолдол цөөнгүй гарч байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байгаа сэрэмжлүүлэг, найз нөхдийнхөө ярианаас ч олонтаа сонсдог ч машинаа хараа хяналтгүй газар удаан орхисноос үүдэн машинаасаа эд зүйлсээ алдах тохиолдол буурахгүй байгаа юм.

Баянзүрх дүүргийн 30-р байрны гадна тавьсан автомашинд хулгайч орсон байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус байрны иргэн М-ийн эзэмшлийн Bighorn маркийн автомашины зөв талын хаалганы жижиг шилийг нь хагалж эд зүйлсийг нь хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүллээ.

Мөн "Өгөөмөр" захын зогсоолд тавьсан автомашинаас эд зүйлээ алдлаа гэсэн мэдээллийг шалгахад ISTANA маркийн автомашины цонхыг хагалж, компьютер, процессор, автомашины халаагч найман ширхэг алдагдсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж эзэн холбогдогчийг нь тогтоожээ.

Энэ мэтчилэн дурьдаад байвал өдөр бүр шахам ийм хэрэг гарч байгаа тул иргэд та бүхэн өөрийн автомашиндаа эд зүйлсээ орхилгүй, сонор сэрэмжтэй байж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулахыг анхааруулж байна.

Хуваалцах