“Би Монгол” аяллын нэвтрүүлэг нээлтээ хийнэ
Rune продакшн ССАЖЯ-ны харьяа ҮАЖТ-тэй хамтарсан “Би Монгол” аяллын нэвтрүүлэг маргааш буюу энэ сарын 26-нд нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

Rune продакшн ССАЖЯ-ны харьяа ҮАЖТ-тэй хамтарсан “Би Монгол” аяллын нэвтрүүлэг маргааш буюу энэ сарын 26-нд нээлтээ хийнэ. Аяллын төслийн зохион байгуулагчаар Э.Хишигбаяр, найруулагчаар С.Буяндэлгэр, продюссерээр А. Мөнхбямба нар ажиллажээ. Монгол орныхоо таван аймгаар аялсан уг нэвтрүүлэг нь зүгээр аялаад зогсохгүй байгалиа хайрлах, байгальтайгаа зөв харьцахыг гол зорилгоо болгосон байна. Мөн Дэлхийн аяллын өдрийг тохиолдуулан тус нэвтрүүлгийн багийнхан Занабазарын дүрслэх урлагийн галерейд аяллын нэвтрүүлгийнхээ талаар маргааш 100 зургийн үзэсгэлэн гаргана.


















