“Би Монгол хүн сансарт ниссэн торгон агшныг шууд дамжуулж байлаа”
Өнөөдөр МҮОНРТ-ийн Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын хурал боллоо.
Мэдээллийн алба

Өнөөдөр МҮОНРТ-ийн Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын хурал боллоо.
Баярын хурлын эхэнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь МҮОНРТ-ийн эхний хагас жилийн тайланг товч танилцуулаад “2015 оныг бид “газар хөдлөлтийн” байдалтай эхэлсэн. Төрөөс авах санхүүжилтийн тодорхой хувийг алдсан хэдий ч МҮОНРТ-ийн уран бүтээлийн үйлдвэрлэл ухраагүй харин ч олон шинэчлэл хийгдсэн” гэдгийг онцолсон юм.
.jpg)
Түүнчлэн өнгөрсөн хагас жилийн хугацаанд дууны найруулагч, нэвтрүүлэгчдийн нэгдсэн алба, Техникийн төвтэй болсон, “Хоймор өнжих нар” ОАУСК бүтээж үзэгчдэд хүргэсэн нь олны таашаалд нийцэж рейтингээрээ тэргүүлсэн, МҮОНТ болон МҮОНР-ийн уран бүтээлчид хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлсэн “Цэнхэр дэлгэц” уран бүтээлийн наадмыг амжилттай зохион байгуулсан, анх удаа Дэлхийн 2 дугаар дайны ялалтын баярын үеэр Москва, Эрдэнэт хот, Зайсан толгой, 600-гийн их студи, Чингисийн талбай зэрэг зургаан цэгээс шууд дамжуулалтыг амжилттай хийсэн, МҮОНР хөтөлбөртөө эрс шинэчлэлт хийж, өдөрт 5-6 цагийн шууд нэвтрүүлгүүдийг түгээдэг болсон зэргийг дурдсан юм.
.jpg)
Үүний дараа МҮОНРТ-д үр бүтээлтэй сайн ажилласан уран бүтээлчдэд төрийн одон, медаль болон салбарын шилдгүүд, байгууллагын нэрэмжит шагналыг ажил үйлсээрээ манлайлсан ажилтнууддаа гардууллаа.
Тодруулбал, Төрийн одон медалиар:
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн
Лхаажавын Цагаандалай-ОНТ-1 дүгээр сувгийн редактор
Ламжавын Сүрэнхорлоо-ДННА-ны дууны инженер
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Бадарчийн Энхтуяа-Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн дарга
Алтан гадас
Дорлигийн Сэд-Очир-Ахмад ажилтан
Гомбосүрэнгийн Цэцэгмаа-ТТ-ийн инженер
Самгарьдын Энхжаргал-ТТ-ийн инженер
Хөдөлмөрийн хүндэт медаль
Цэрэнгийн Ганболд-ТТ-ийн инженер
Батдэлгэрийн Мөнхчимэг-ОНТ-1-р сувгийн асс.найруулагч
Батчулууны Оюун-ОНТ-1-р сувгийн төлөвлөгч редактор
Салбарын шагнал
Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан
Лхагвын Нямдорж-ТТ-ийн техникч
Даваагийн Зоригтбаатар-ТТ-ийн инженер
Дашпэлжидийн Оюунтунгалаг-ТТ-ийн ээлжийн инженер
Пунцагийн Учрал-ТТ-ийн техникч
Гомбожавын Тунгалагмандах-ТТ-ийн инженер
Монголын залуучуудын холбооны шагнал
Тэргүүний залуу инженер
Мөнхдэлгэрийн Давааням-ТТ-ийн инженер
Ганбатын Батмагнай-ТТ-ийн инженер
Дамдинсүрэнгийн Энхбаяр-ТТ-ийн инженер
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Өөрсдийн уран бүтээл, ажил хөдөлмөрөө үнэлүүлж шагнал авсан зарим уран бүтээлчийн баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн 1 дүгээр сувгийн редактор Лхаажавын Цагаандалай: -Өргөн үүдэээ сөхөж өндөр босгоороо алхуулж өчүүхэн миний биеийг энэ сайхан өргөөндөө ажиллуулж, намайг эфиртээ гаргаж итгэл найдвараа хүлээлгэж ирсэн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн үе үеийн гэгээн сайхан хамт олондоо баярлалаа. Телевизийн энэ ажилд 20 шахам жил хамтран зүтгэхдээ үүдний жижүүр, үйлчлэгч, жолооч нараас эхлүүлээд инженер, оператор, дууны инженерүүд, явуулан станцынхан мөн үе үеийн дарга захирлууд хамтран ажиллаж байсан бүх хүмүүстээ миний бие болон манай спортын багийн хамт олон их талархаж байна. Та бүхний минь буян заяа улам арвижих болтугай.МҮОНРТ-ийн техникийн төвийн инженер Гомбосүрэнгийн Цэцэгмаа: -Би МҮОНРТ гэдэг энэ их айлд 40-өөд жил ажиллаж байна. Телевизийн уран бүтээл бол хамтын бүтээл байдаг. Тэр ч утгаараа би телевизийн уран бүтээлийн урын санг тодорхой хэмжээгээр бүтээлцсэн хүн. Би Монгол хүн сансарт ниссэн торгон агшныг шууд дамжуулж байлаа. Өнөөдөр энэ шагнал гардуулж байгаа МҮОНРТ-ийн шинэ цогцолборыг бүтээн байгуулж анх шинэ ажилчдын үзүүлэн таниулах материал, хичээл номыг бэлдэж байлаа. Үе үеийн телевизийн үнэтэй сайхан бүтээлийг хийж байсан ахмадууд, гавьяатууддаа бүгдэд нь бас баяр хүргэмээр байна. Та бүхэнд дахин баярлалаа.Ахмад ажилтан Дорлигийн Сэд-Очир: -Би улсад 40 гаруй жил ажилласан. Телевизийнхээ хамт олон та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье. Намайг ингэж өндрөөр үнэлсэнд маш их баярлаж байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.МҮОНР-ийн дууны инженер Мөнхтүшигийн Сүрэнхорлоо-Наадмын өмнө Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн гэдэг энэ сайхан цол тэмдгээр шагнуулсандаа маш их баяртай байна. Энэ бол миний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шим гэж ойлгож байгаа. Би Радио, телевизийн дээд сургуульд 12 жил багшилсан, олон шавьтай хүн. Манай шавь нар бүхий л телевиз, радио, сонин, сайтуудад ажилладаг. Хамгийн гол нь дууны инженер гэдэг энэ ажлыг маань Соёлын гавьяат зүтгэлтнээр үнэлсэнд маш их баяртай байна. Би дууны найруулагчаар сүүлийн 20-иод жил ажиллаж байна. Энэ сайхан мэргэжлийг надад өвлүүлж, итгэж найдаж өгсөн удирдлагууддаа би их баярладаг. Мөн дуу гэдэг энэ сонсох урлагийг төр засаг үнэлж эхэлсэн их баярлаж байна. Радиогийн дууны найруулагч н.Бүргэд гуайгаас хойш өөр хүн аваагүй байж байгаад би энэ шагналыг авч байгаа юм. Тэгэхээр арын албанд ажилладаг илүү олон хүнд энэ шагналын буухиа бас хүрээсэй гэж хүсч байна. Сайтаараа дамжуулаад мэргэжил нэгт бүх хүмүүстээ баярын мэнд хүргэе.МҮОНТ-ийн Тайз, зураг чимэглэлийн албаны тайз засагч Чоймаагийн Гантулга: -Би МҮОНРТ-д анх 2006 онд орж байсан. Тайзны албанд 10 жил ажиллаж байна. Тайз засагч бол телевизийн бүх уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Би МҮОНТ-ээр гарч байгаа бүхий л нэвтрүүлгийн тайз засагчаар ажилладаг, хөдөө мөн натурт ч явна. Дараа нь нэвтрүүлгээ үзээд титрт нэрээ гарахыг харах сайхан байдаг юм. Байгууллагын нэрэмжит шагнал авсан ажилчид:Хүндэт дэвтэрт бичих:Ц.Ганболд- Явуулын хэсгийн инженерБ.Ичинхорлоо- Телевизийн техникийн албаны ээлжийн инженер"Радио Телевизийн тэргүүний ажилтан" цол тэмдэгН.Байгалмаа-СурвалжлагчД.Эрдэнэцэцэг- Радиогийн техникийн албаны ахлах инженерБ.Эрдэнэбилэг- ЖолоочБайгууллагын хүндэт жуух:Д.Эрдэнэбат- Монголын дуу хоолой радиогийн Орос хэлний редакцийн Ахлах редакторП.Ариунжаргал- Түүх, өв уламжлалын багийн сурвалжлагчЧ.Гантулга- Тайз зураг чимэглэлийн албаны тайз засагчГ.Бямбажав- Соёл урлагийн нэвтрүүлгийн багийн редакторБ.Ууганбаяр- Сүлжээ, программын хэсгийн инженерБаярын бичиг:М.Гиваа- Р3 радиогийн редакторО.Өсөхбаяр- Хүүхдийн нэвтрүүлгийн багийн найруулагчБ.Баасандаш- Нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын албаны компьютер графикчД.Амарзаяа- Эфирийн найруулагчД.Майцэцэг- РедакторД.Оргилбаяр- Дууны найруулагчЦ.Отгончимэг- НайруулагчП.Золжаргал- Хүний нөөцийн мэргэжилтэнТ.Отгонцэцэг- Телевизийн техникийн албаны ээлжийн инженерБ.Алтанцэцэг- Радиогийн техникийн албаны техникчЁ.Зинамидэр- Цахилгааны техникчТ.Түмэндэмбэрэл- Үйлчлэгч


















