Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Би нар" захидлын уралдаан зарлалаа

Гэр бүлдээ бичих захидлын улсын уралдаан зарлаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Би нар" захидлын уралдаан зарлалаа
"Би нар" захидлын уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакц, "Би нар" уран сайхны киноны уран бүтээлчид хамтран Гэр бүлдээ бичих захидлын улсын уралдаан зарлалаа.
Хүүхдийн нандин хүсэл, гэгээлэг мөрөөдлийг үеийн найзууд, ах эгч, аав ээжид хүргэх зорилготой тус уралдаанд оролцохын тулд "Би нар" сэдвийн хүрээнд анги хамт олноороо ярилцаж, ангийн багш, аав ээжээсээ туслалцаа авч бичсэн 800 хүртэлх үгтэй захидлаа МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакцид илгээх юм.
Тус уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо болон ганцаарчлан бичсэн захидлаараа өрсөлдөх боломжтой. "Би нар" улсын уралдааны захидлыг ирэх сарын 15-ныг дуустал авах бөгөөд шилдэг захидлын эздийг ангиараа "Найрамдал" зусланд амрах эрхийн бичгээр шагнах юм байна.

Хуваалцах