“Би-Үнэний дуу хоолой” сэтгүүлчдийн сүлд дуу
100 гаруй жилийн түүхтэй Монголын үе үеийн сэтгүүлч нартаа "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэндийг хүргэж, Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачилгаар бүтээсэн "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчдийн сүлд
Мэдээллийн алба

100 гаруй жилийн түүхтэй Монголын үе үеийн сэтгүүлч нартаа "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэндийг хүргэж, Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачилгаар бүтээсэн "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчдийн сүлд дууг толилуулж байна.
Тус уран бүтээлийг Монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар гаршсан эрхэмүүд болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар шүлгийг нь тэрлэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат аялгууг нь бичиж “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулж амьдруулсан юм. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PROSOUNDS” студийн хөгжмийн найруулагч "РАГУ РАМАН" ажилласан бол клипийг нь “DUAL ZET” студийн хамт олон бүтээжээ.


















