Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Биатлончид “IBU Cup” тэмцээнд оролцож байна

Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин Латвийн Мадонад болж буй залуучуудын “IBU Cup” тэмцээнд оролцож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биатлончид “IBU Cup” тэмцээнд оролцож байна
Биатлончид “IBU Cup” тэмцээнд оролцож байна. Зураг: МҮОНРТ

Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин Латвийн Мадонад болж буй залуучуудын “IBU Cup” тэмцээнд оролцож байна. Ийн өчигдөр Монголын биатлончид эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдлөө.

Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 20 км-ын уралдаанд ОУХМ Э.Энхсайхан 133 тамирчнаас 72, Харин спортын мастер Б.Анхболд 101 дүгээр байрт оржээ.

Мөн эмэгтэйчүүдийн 15 км-т ОУХМ М.Должинсүрэн 112 тамирчнаас 55 дугаар байр эзэлсэн байна.

Ташрамд дуулгахад, ОУХМ Э.Энхсайхан, М.Должинсүрэн нар өнөөдөр дан холимог буухиа уралдаанд хурд сорино.

Хуваалцах