Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Биатлоны Дэлхийн цомын тав дахь гараа явагдлаа

Өчигдрийн гараанд Э.Энхсайхан Олон улсын биатлоны холбоо (IBU)-ноос тогтоосон эрхийн оноог авч, оролцсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биатлоны Дэлхийн цомын тав дахь гараа явагдлаа
Биатлоны Дэлхийн цомын тав дахь гараа явагдлаа. Зураг: МҮОНРТ

Германы Оберхофт биатлоны Дэлхийн цомын тав дахь гараа өчигдөр явагдаж, Д.Энхсайхан 82 дугаар байр эзэлжээ.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин орос дасгалжуулагч А.Поповын удирдлага дор цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа билээ.

Өчигдрийн гараанд Э.Энхсайхан Олон улсын биатлоны холбоо (IBU)-ноос тогтоосон эрхийн оноог авч, оролцсон юм.

Манай тамирчин буудлагын хоёр шугам дээр тус бүр нэг алдаа гаргаж, 108 тамирнаас ийнхүү 82 дугаар байрт орсон байна. Уралдаанд түрүүлсэн ОХУ-ын Александр Логиновоос тэр 3 минут 23,5 секунд хоцорчээ.

Э.Энхсайхан 2020 онд Лозаннад Өсвөрийн олимпын наадамд Монголын багийн тугчаар ажиллаж байв.

Монголын баг тамирчид "Иннсбрук-1964" өвлийн олимпод биатлоноор анх удаа уралдаж, Б.Дамдинжав 38, Б.Дашгай 42, Т.Лхамсүрэн 44, Ц.Данзан 49 дүгээр байр эзэлж байсан. "Гренобль~1968" наадамд Б.Дамбинжав 38, Б.Дашгай 52 дугаар байр эзэлсэн байна.

Хуваалцах